Tuesday, September 3, 2013

Бүжгийн спорт


Урьд нь бүжиг нь урлагийн төрөл гэж тооцогддог байв. Өнөөдөр спортын цэнгээнт бүжгийг “спортын урлагийн төрөл” гэж тооцох болжээ. Яагаад бүжгийг спорт гэж тооцох болов? Яагаад гэвэл тэрээр бүжигчнээс спортын “жинхэнэ” төрөлд байдаг чанаруудыг шаарддаг.
Биеийн хүч. Цэнгээнт бүжгийг элементүүдийн гүйцэтгэлийн нийлмэл байдал эрчмээр нь мөсөн дээрх бүжигтэй харьцуулж болно. (мөсөн дээрх бүжиг нь олон багц хөдөлгөөнүүдээ ердийн бүжгээс авсан).
Уян хатан ба координац. Эдгээр чанарууд нь паркетан дээр манёврлах, хөдөлгөөн ба шугамуудыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай. Усанд үсрэлт, далбаат завины уралдаан, сагсан бөмбөг, тэр байтугай хөл бөмбөг, бусдаас илүү төстэй гимнастик зэрэг спортод эдгээр чанарууд мөн л адил хэрэгтэй байдаг.

Хөгжмийн ая. Бүжгийн спортын тэмцээний бүх оролцогчид уран гимнастикийн нэгэн адилаар хөгжмийн ая хэмнэлийг маш сайн ойлгож үзүүлбэрүүдээ гүйцэтгэдэг.
Тэсвэр хатуужил. Бүжгийн спортын тэмцээнүүд нь хагас финал хүртэлх урьдчилсан даваа ба финал гэсэн хэд хэдэн үе шатаар явагддаг. Үе шат болгон дээр хоёр минутын таван бүжгийг гүйцэтгэдэг. 1996 онд гаргасан судалгаагаар хоёр минутын нэг бүжиг гүйцэтгэж байгаа бүжигчны амьсгалын давтамж болон булчингийн хүчлэлийн түвшин нь дундын зайд яваа гүйж яваа, сэлж яваа болон дугуйгаар яваа (энэхүү хугацааны агшинд) тамирчдын үзүүлэлтүүдтэй ижил гарсан юм. 10 бүжгийн ДАШТ-ий финалистууд тэмцээний туршид 30 бүжиг гүйцэтгэдэг байна!
Сахилга бат ба багийн сэтгэл. Бүжгийн спорт бол багийн спорт юм. Баг нь нэг хос ч байж болно. Баг нь "формейшн" тэмцээнд оролцож байгаа 16 гишүүнээс (8 хос) бүрдсэн ч байж болно. 13 хүртэлх тооны бүжгийн хэмнэл дээр бүжиглэж, паркетан дээр багийн өөр нэг гишүүнтэй харьцангуй байрлах өөрийн байрлалаа тогтмол хянаж зохицуулж байгаа 16 хүний сахилга батад тавигдах шаардлага нь бусад төрлийн спорттой харьцуулахад хамаагүй өндөр юм.
Гунхсан байдал ба хэв маяг. Мөсөн дээрх бүжиг ба уран гимнастик нэгэн адилаар бүжгийн спортын амжилтын чухал бүрдэл хэсэг нь хөдөлгөөний уян зөөлөн байдал, хосын сэтгэл татам гадаад төрх байдаг.


No comments:

Post a Comment